Тусламж

Түгээмэл асуултууд

PowerTrack-ийн талаар хамгийн их асуудаг асуултууд

PowerTrack гэж юу вэ?

PowerTrack нь уламжлалт уртасгагч утсыг бүрэн орлох тансаг зэрэглэлийн, LED гэрэлтэй ухаалаг модуль залгуурын систем юм. Залгуураа замын дагуу хүссэн байрлалдаа гулсуулж, 90 градус эргүүлэн залгаад шууд ашиглана.

Ямар хэмжээтэй вэ?

Бид 3 өөр хэмжээ санал болгож байна: 40см (3 адаптер), 50см (4 адаптер), 60см (5 адаптер).

Ямар өнгөтэй вэ?

Matte Black (Тансаг хар), Alpine White (Цэвэр цагаан), Space Gray (Төмөрлөг саарал) гэсэн 3 өнгөний сонголттой.

USB болон Universal адаптер нэмж авч болох уу?

Тийм ээ. USB + Type-C цэнэглэгчтэй модуль (20W) болон олон улсын Universal адаптеруудыг тусад нь нэмж захиалж болно.

Суурилуулалт хэрхэн хийгддэг вэ?

Хананд тогтоогчоор бэхэлж, track-аа байрлуулна. Цахилгааны үндсэн холболтыг мэргэжлийн цахилгаанчнаар хийлгэхийг зөвлөж байна.

Хүргэлт, баталгаа?

Хүргэлтийн нөхцөл болон баталгааны талаар захиалга баталгаажуулах үед дэлгэрэнгүй мэдээлнэ. Бид Улаанбаатар хотод хүргэлт хийдэг.